Эрхэм зорилго


Эрхэм  зорилго

Бид хүүхдийг эрүүл  биетэй, саруул ухаантай, сайн хүн болгох үндсийг тавина.
Зорилт:
1.      Хүүхдийн эрхийг дээдэлж, тэдний тэгш хэрэгцээг хангах
2.      Сургуулийн Өмнөх Боловсролыг чанартай олгох
3.      Хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэх.
ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ЗОРИЛТ 1. Хүүхэд бүр эрүүл аюулгүй өсч, хөгжих хүүхдэд ээлтэй орчныг цэцэрлэгт бүрдүүлнэ.
Ø  Хүүхэд бүрт адил тэгш хандана.
Ø  Анги бүр эрүүл ахуйн орчны шаардлагыг хангасан байна
Ø  Хүүхдүүд жингийн алдагдал, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
Ø  Хүүхэд зөв дадал хэвшилд суралцах

ЗОРИЛТ 2.  Хүүхдэд идэвхтэй суралцах боломж бий болгосон сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Ø  Хүүхэд бүрт хүрэлцээтэй сонирхол хэрэгцээнд  нь нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр     хангана.
Ø  Бүлэг бүрт  хөгжлийн хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бий болгоно.
Ø  Цэцэрлэгийн гадна, дотоод орчинг тохижуулах
Ø  Багш ажилтан бүр хүүхэд бүртэй эелдэг, найрсаг харилцана.
           ЗОРИЛТ 3. Хүүхдэд Ээлтэй  Цэцэрлэг болно.
Ø  Японы Хүүхдийг Ивээх Сан “ Хүүхдэд Ээлтэй Цэцэрлэг “ төслийг хэрэгжүүлнэ.
Ø  Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг  болно
Ø  Бага насны хүүхдийн боловсрол, хөгжилд эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлэх.
Ø  Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхийн  идэвхитэй оролцоог сайжруулах.
            ЗОРИЛТ 4. Ардын ёс заншлаас суралцана.
Ø  Бүлэг бүр  “Ардын зан заншил” булантай болох
Ø  Хүүхдэд ардын зан үйлээс суралцуулах\ хүүхэд бүр оньсого, таавар, зүйр цэцэн үг, үлгэр, өгүүллэг ярьдаг, учрыг ойлгодог байх\
Ø  “Ардын зан заншил” тэмдэглэл өдөр зохиох
ЗОРИЛТ  5 Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх, СӨБ-д олон нийтийн   оролцоог нэмэгдүүлнэ.
Ø  Эцэг эхийн сургалт зохион байгуулах
Ø  Зөвлөгөө, зөвлөмж өгөх \сэдэв, сэдвээр\
Ø  Бүлгийн үйл ажиллагаанд эцэг эхийг оролцуулах
Ø  Тэмдэглэлт баяр наадам хамтран зохион байгуулах
Ø  Цэцэрлэгээс зохиогдож байгаа үйл ажиллагаанд эцэг эхийг оролцуулах  

No comments:

Post a Comment